Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын танилцуулга

2022-09-15

ХИШИГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

          Монгол улсын үндсэн хууль, мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинээр батлагдаж тус сумын ИТХ-ын анхдугаар -онгууль 1992 онд явагдаж сумын ИТХ-ын төлөөлөгчид нэр бүхий 25 төлөөлөгч сонгогдож 1992 оны 09 сарын 24-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцээд Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд С.Банзрагч, Ч.Батсуурь, Л.Соёл-Эрдэнэ, Л.Намсрай, Н.Лхагвасүрэн, Д.Даваадорж, Н.Пунцаг нарыг сонгож анхны хурлын даргаар С.Банзрагч, нарийн бичгийн даргаар Н.Мэндбаяр нар сонгогдон ажилласнаас хойш Л.Тунгалагтуул, Л.Чүлтэмжамц нар ажиллаж байсан байна.

      Энэ сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр М.Батсуурь, С.Банзрагч, Д.Энэбиш нар сонгогдсон байна.

       Мөн сумын ИТХ-ын 4 дүгээр хуралдаан 1994 оны 01 сарын 28 –нд болж сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр Л.Намсрай, Л.Соёл-Эрдэнэ, Н.Пунцаг, Б.Хасбаатар, Ч.Батсуурь, О.Отгонханд, Ж.Довдон нар шинэчлэгдэн сонгогдсоны гадна хурлын даргаар Л.Намсрай, нарийн бичгийн даргаар М.Буянт нарыг сонгон ажиллуулжээ.

        Монгол улсын УИХ –ын байнгын хорооны шийдвэр гарч сумын ИТХ-ын сонгуулийг явуулж сумын ИТХ-ын 1994 оны 10 сарын 27 –ны өдрийн анхдугаар хуралдаанааас 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталж сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр Ч.Батсуурь, Л.Чүлтэмжамц, А.Будаасүрэн, Л.Намсрай, Ж.Батцэнгэл, С.Банзрагч, О.Тарвий нарыг баталж, Хурлын даргаар С.Банзрагч, нарийн бичгийн даргаар М.Буянт нарыг ажиллуулсан байна.

Аймгийн хурлын төлөөлөгчөөр М.Батсуурь, С.Банзрагч, Д.Энэбиш нар сонгогдон ажилласан байна.

               Сумын ИТХ-ын 2 дахь удаагийн сонгууль 1996 онд болж сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 20 төлөөлөгч сонгогдож анхдугаар хуралдаанаасаа хурлын даргаар Ч.Батсуурь, нарийн бичгийн даргаар Л.Чүлтэмжамцыг ажиллуулж аймгийн хурлын төлөөлөгчөөр М.Батсуурийг сонгосон байна.

               Мөн сумын ИТХ-ын 3 дахь удаагийн сонгууль 2000 онд болж анхдугаар хуралдаанаа 2000 оны 10 сарын 20-нд хийж МАХН-аас С.Банзрагч, Г.Жигжидсүрэн, Б.Батбаяр, Д.Даваадорж, Д.Даваадорж, Д.Гаадамба, Ч.Батдэлгэр, Н.Ургамалнаран, Ч.Батсуурь, Ч.Баасанбямба, Ц.Дашзэвгэ, М.Батсуурь, Н.Мэндбаяр, Р.Балган, А.Будаасүрэн, М.Зоригт, С.Батсайхан, АН-аас О.Тарвий, Ц.Ганхуяг, Ж.Батцэнгэл, Г.Цэцгээ нарын бүрэн эрхийг баталж С.Банзрагч, Ч.Батсуурь, Ч.Баасанбямба, Н.Мэндбаяр, М.Зоригт, Ч.Батдэлгэр, Г.Цэцгээ нарыг Тэргүүлэгчээр сонгож, хурлын даргаар С.Банзрагч, нарийн бичгийн даргаар Ч.Батсуурь нарыг сонгосон ба 2002 оноос М.Зоригт нарийн бичгийн даргаар ажилласан байна.

Аймгийн хурлын төлөөлөгчөөр М.Батсуурь, Ч.Баасанбямба нар сонгогджээ.

      Орон нутгийн 4 дэхь удаагийн сонгууль 2004 онд болж сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2004 оны 11 сарын 05 –нд болж МАХН-аас О.Отгонханд, Д.Эрдэнэбат, Д.Даваадорж, С.Батсайхан, Ч.Батдэлгэр, С.Шинэцэцэг, Ж.Ганбат, Ц.Дашзэвгэ, М.Батсуурь, Ч.Шарав-Арилдий, Ч.Буянхишиг, А.Будаасүрэн, Ч.Батсуурь, М.Зоригт, Эх орон – Ардчилал эвслээс О.Тарвий , Н.Отгончимэг, Ж.Батцэнгэл, Ч.Жамъянсүрэн, Л.Чүлтэмжамц, Ц.Сарангэрэл нарыг Тэргүүлэгчээр, хурлын даргаар Л.Чүлтэмжамц, нарийн бичгийн даргаар М.Батсуурь нарыг сонгон ажиллуулж аймгийн хурлын төлөөлөгчөөр М.Батсуурь, М.Зоригт нарыг сонгожээ.

     МУ-д орон нутгийн 5 дахь удаагийн сонгууль 2008 онд явагдаж сумын ИТХ-ын 5 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2008 оны 11 сарын 10-нд хуралдаж АН-аас О.Тарвий, О.Чойжинням, С.Бадарч, Д.Эрдэнэпүрэв, Ц.Ганхуяг, Б.Элбэгбат, О.Жамсрансүрэн, МАН-аас Б.Батбаяр, Д.Эрдэнэбат, С.Батсайхан, П.Баасантулга, Ж.Сүхбаатар Т.Уранчимэг О.Отгонханд, А.Будаасүрэн, МҮАН-аас Д.Эрдэнэбилэг, С.Мөнхтөр, Г.Цэндсүрэн, БНН-аас Ж.Батзоригт, Д.Шаарийбуу, бие даагч Ч.Алимаа нарын 21 төлөөлөгч сонгогдсоныг бүрэн эрхийг нь зөвшөөрч хурлын даргаар О.Тарвий, нарийн бичгийн даргаар М.Батсуурь нарыг ажиллуулж аймгийн хурлын төлөөлөгчөөр Д.Лхагважав, Б.Одхүү нар сонгогдон ажилласан байна.

          Улс орон даяар орон нутгийн сонгуулийн шинэчилсэн хуулиар буюу холимог системээр болж сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2012 оны 12 сарын 05-нд сумын төвд хуралдаж МАН-аас Л.Ууганбаяр, Б.Алимаа, Б.Батбаяр, Г.Ганбат, Н.Ганхуяг, С.Үүрдмандах, П.Эрдэнэчулуун, Б.Хонгорзул, Д.Отгонбат, М.Зоригт, Д.Шаарийбуу, Л.Тунгалагсарантуяа, Н.Мөнхгэрэл, О.Отгонханд, Ж.Сүхбаатар, Д.Отгонбаяр, АН-аас П.Одонхүү, А.Цолмон, Ш.Энхтуяа, МАХН –аас Д.Отгонтуяа, Д.Рэгзэдмаа нарын сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр Н.Мөнхгэрэл, О.Отгонханд, Б.Батбаяр, Д.Отгонбаяр, Ж.Сүхбаатар, П.Эрдэнэчулуун, С.Үүрдмандах нарыг сонгож, хурлын даргаар Н.Мөнхгэрэл, нарийн бичгийн даргаар М.Батсуурь нарыг томилон ажиллуулж, аймгийн хурлын төлөөлөгчөөр Т.Батжаргал сонгогдон ажилласан байна.

                 2016 оны орон нутгийн сонгуулиар Аймгийн ИТХ-ийн төлөөлөгчөөр Б.Одхүү, Т.Бурмаа нар сонгогдсон бол сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль явагдан Анхдугаар хуралдаанаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хийсэн. Сумын ИТХ-ын төлөөлөгчдөөр МАН-аас Д.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Л.Баттөгөлдөр, С.Мөнхтөр, Э.Чимгээ, Г.Батмөнх, Н.Мөнхгэрэл, Ч.Буянхишиг, Д.Ариунаа, Г.Отгонтуяа, АН-аас О.Тарвий, А.Чинбаатар, Ө.Чинбат, П.Одонхүү, Б.Батчулуун, Б.Машбат, Р.Батбаатар, Д.Шаарийбуу, бие даагч Ц.Гүндсамба, Х.Батчимэг, О.Юмчинсүрэн нарын төлөөлөгчид сонгогдож бүрэн эрхийг нь зөвшөөрсөн юм. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Н.Мөнхгэрэл, Ч.Буянхишиг, Г.Батмөнх, Э.Чимгээ, Д.Шаарийбуу, Б.Батчулуун, Х.Батчимэг, ИТХ-ын хурлын даргаар Н.Мөнхгэрэл сонгогдон ажиллаж байна. 

                   Сумын ИТХ нь хуралдааны чөлөөт цагт үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор хурлын ажлын хороо 4-ийг байгуулан ажиллуулж байна.

  1. Нутгийн удирдлага, хуулийн хэрэгжилтийн хороо
  2. Хүн ам, нийгмийн бодлогын хороо
  3. Санхүү төсвийн хороо
  4. ХАА, байгаль орчин, дэд бүтэц, бизнесийн хороо

            Нэр дэвшин ялалт байгуулсан 21 төлөөлөгчийн 14 буюу 66% нь эрэгтэй, 7 буюу 33% нь эмэгтэй, 12 буюу 57% нь дээд, 3 буюу 14% нь тусгай дунд, 6 буюу 28% нь бүрэн дунд боловсролтой ба багш 7, инженер 4, эдийн засагч 4, эмч 3, өусад мэргэжлийн 3 буюу хуульч эрх зүйч, улс төрч, малчин жолооч гэх мэт бусад мэргэжлийн хүмүүс байна. Насны байдлаар нь авч үзвэл 25-30 насны 5, 31-45 насны 13, 45-аас дээш насны 3, өмнө нь төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан 7 иргэн байна.

            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн нь анх удаа сонгогдсон 5, хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 5, эмэгтэй 2, МАН-ын 4, АН-ын 2, бие даагч 1, боловсролоор нь үзвэл дээд 6, бүрэн дунд 1.

            Сумын ИТХ нь хуралдаанаараа эрхийнхээ хугацаанд сумын ИТХ-ын баримтлан ажиллах чиглэлээ гарган жилийн төлөвлөгөөндөө тодорхой чиглэлийг тусган ажиллаж байна.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь сар бүрийн 15, 25-нд хурлаа хийж, ажлын хороодоос үзлэгийг улиралд 1-2 удаа хийж үзлэгийн дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэдэг.

        Орон нутгийн 8 дахь удаагийн сонгууль 2020 онд болж анхдугаар хуралдаанаа 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хийсэн. Уг хуралдааны 3 дугаар тогтоолоор Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр МАН-аас Ц.Гүндсамба, Д.Эрдэнэбат, Г.Одмаа, Н.Ганхуяг, П.Эрдэнэчулуун, Б.Жадамба, Л.Эрдэнэцэцэг, Ч.Тэшигмаа, Я.Янжмаа, Н.Мөнхгэрэл, Г.Батдэлгэр, Б.Баярцэнгэл, АН-аас Д.Отгонтуяа, О.Тарвий, Б.Санжаасүрэн, Ө.Чинбаяр, О.Буянбадрах, Ө.Чинбат, Л.Рэнцэнмядаг, Н.Саранчимэг, Т.Бурмаа нарын бүрэн эрхийг нь зөвшөөрсөн. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ч.Батсүх, Намнанбаяр нар сонгогдсон. Сумын ИТХ-ын даргаар Н.Ганхуяг сонгогдон ажиллаж байна.

       Сумын ИТХ-ын Зөвлөлд Н.Ганхуяг, О.Тарвий, Н.Саранчимэг, Я.Янжмаа, Б.Баярцэнгэл нар сонгогдон ажиллаж байна.

        Мөн иргэдийн оролцоо, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шаардлагатай асуудал дээр сумын ИТХ-ын Зөвлөлийн  хурлаар үр дүнг хэлэлцсэн сумын хуралдаанд оруулж шийдвэрлэдэг.

         Сумын ИТХ-ын Зөвлөл нь 1992 оноос хойш сумын ИТХ-ын төлөөлөгч нарын  судалгаа гарган ажиллаж байгаа ба сумын ИТХ-ын төлөөлөгчдийг эрхийн хугацаанд нэг удаа МНУХ-ны сургалтанд хамруулж жил бүр төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг өөрийн сургалтанд хамруулан ажиллаж байна.

             Сумын Иргэний  Танхимд сумын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг 1991-2012 оноор харуулсан самбар, мөн сумын 1992-2013 оны хуралдаануудаар хэлэлцсэн асуудлуудын олон жилийн судалгаа, МУЗЗНДНТУТХ-ын булан, сумын хурлын булан зэргийг хийж байрлуулсаны гадна 48 иенчийн зурагт, пректор, DVD, нөтбүк, компьютер, цаг гэх мэт техник хэрэгслүүдээр хангасны гадна Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Геологи, уул уурхайн яамны сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга М.Пэлжээ , Бишрэлт гүн Д.Сундуй, БНМАУ-ын анхны хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очир нарын хөргийг байрлуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%