Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

"ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ ОРОЛЦОО, ХАМТДАА ЯРИЛЦЪЯ" СЭДЭВТ ТУРШЛАГА СУДЛАХ, ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-07

Тус суманд Тэшиг сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас ИТХ-ын дарга Б.Ундрахсайхан, Засаг дарга Ж.Гансүх нараар ахлуулсан ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын Байгаль орчны алба, ОНӨҮГ-ын захирал, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажиллалаа.

  Тэшиг сумаас ирсэн баг бүрэлдэхүүнийг хүлээн авч,  сумын ИТХ-ын Ажлын албанаас "Төлөөлөгчийн манлайлал оролцоо, хамтдаа ярилцъя" сэдэвт туршлага судлах, уулзалт арга хэмжээг тусгай удирдамж хөтөлбөр гарган, сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулав.

  Хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсэг тус сумын төр, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.

   Хог хаягдлын менежментийг зохицуулах чиглэлээр  төсөл  хэрэгжүүлж байгаа ЭКО СУМ төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, сургалтанд хамрагдлаа.

  Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдэх, туршлага судлах, уулзалтын үр дүнг дүгнэж, оролцогчдыг 3 баг болгон хуваарилж, цаашид орон нутагт тулгамдаад байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд бид юу хийх вэ гэсэн сэдвээр ярилцаж, "АСУУДЛЫН МОД"-ны аргаар санал бодлоо солилцлоо. Уг сургалт уулзалтыг сумын ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Т.Бурмаа хариуцан зохион байгуулсан бөгөөд харилцан туршлага судлах, уулзалт арга хэмжээний үр дүнг дүгнэж, цаашид эргэх холбоотой байж, асуудлын шалтгааныг тодорхойлон, бодит үйлдэл болгоход төр, иргэний оролцоог нэмэгдүүлэх, сумаараа, аймгаараа ЭКО АЙМАГ болоход бодлогын түвшинд хамтран ажиллах нь зүйтэй гэж оролцогчид, сумын удирдлагууд санал дүгнэлтээ гаргалаа.

  Хамтран ажилласан Бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, Мэдээлэл соёлын төв, Бялзуухай цэцэрлэг, ЭКО СУМ төрийн бус байгууллага, Тэшиг сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон албан хаагчдад баярлалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1335
520 / 39%
423 / 32%
192 / 14%
200 / 15%