Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

СУМЫН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ӨМНӨХ УУЛЗАЛТ СУРГАЛТ БОЛЛОО

2023-04-12

      Тус сумын газар тариалан эрхлэгчдэд "Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулганы талаархи мэдээлэл хүргэх, хаврын тариалалтын төлөвлөгөөтэй танилцаж зөвлөгөө өгөх, бусад холбогдох мэдээллийг хүргэх зорилгоор Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ариунбилэг, Эко сум төрийн бус байгууллага, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

      Уулзалт сургалтанд тус суманд газар тариалан, төмс хүнсний ногоо тариалдаг иргэдийн төлөөлөл болсон 8 иргэн оролцож, хөтөлбөрийн дагуу "Тариалангийн сэргэлт-2023" чуулганы талаархи мэдээлэл, тариалалтын талаархи зөвлөгөө, тариалалт арчилгааны талаархи зөвлөгөө, зоорь засварлах талаархи мэдээлэл, ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн мэдээлэл гэсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө.

     Уулзалт сургалтын үр дүнд газар тариалан, төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчид өөрсдийн идэвхи санаачилгатай, хичээл зүтгэлтэй байж газар тариалан сэргэнэ. Манай суманд бол газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах бүрэн боломжтой. Бие даасан хамгаалагдсан хууль, тогтоомжтой, авч хэрэгжүүлэхийг зорьсон маш олон бодлогын баримт бичиг, боломж нь байна. Зөвхөн газар тариалан эрхлэгчдээс өөрсдөөс нь шалтгаалж байна гэж дүгнэлээ. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%