Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

"ЦЭВЭР ОРЧИН-ИРГЭДИЙН ОРОЛЦОО" СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-04-17

    Тус сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, ЭКО СУМ төрийн бус байгууллага хамтран сумын түүхт 100 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн талбай, гудамж хороодын айл өрхийн хог хаягдлыг цэгцлэх, цэвэрлэх, булшилж дарах арга хэмжээг зохион байгуулахад төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог хангах зорилгоор "ЦЭВЭР ОРЧИН-ИРГЭДИЙН ОРОЛЦОО" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

    Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 33 иргэн оролцлоо.

    Хэлэлцүүлэг хөтөлбөрийн дагуу хуучин хогийн цэгийн талбайг хумих, ангилах, дарж булах, цэвэрлэх, шинэ хогийн цэгийг бэлэн болгож ашиглалтад оруулахад бэлдэх, сэг зэмийн устгалыг хэрхэн яаж хийх, бүх нийтийн цэвэрлэгээг ямар хугацаанд ямар зохион байгуулалттайгаар хийх зэрэг сэдвээр ярилцан  санал солилцож, иргэдээс гарсан саналын дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөний төслийг бэлтгэн иргэдэд нээлттэй хүргэж, хамтын оролцоотойгоор бүх нийтээрээ хогноосоо салж цэвэр орчинд амьдарцгаая гэсэн шийдэлд хүрлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%