Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-09-07

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд 55 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Сумын төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилт хаваржилтын 2023-2024 оны бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөөг батлах тухай

2. Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүн, 2023 оны төсвийн хагас жилийн гүйцэтгэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдэж буй ажлуудын явц, худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, 2023 оны төсөвт тодотгол хийх тухай

3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх ажил арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаарх иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлсэн сумын ажлын хэсгийн мэдээллийг сонсох

4. Му-ын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023-04-10-ны өдрийн 1/1861 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээр хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох төслийг хэлэлцүүлэх тухай

Нэмэлтээр:

Сумын хэмжээнд 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын саналыг хэлэлцэж уламжлах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%