Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХҮНДЭТГЭН ДУРСАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2023-09-15

Тус сумын ИТХ-ын Ажлын алба болон ЕБЛС-ийн Түүхийн багш П.Амарцэндтэй хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, дурсгалыг хүндэтгэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэд, хүүхэд залуучууд, хойч үедээ сурталчлах, түгээх, танилцуулах зорилгоор  "УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХҮНДЭТГЭН ДУРСАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ"-ийг боловсруулан дунд, ахлах ангийн сурагчдын дунд дараах үйл ажиллагаануудыг явууллаа.

  • "Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж" Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайханы илтгэлийг танилцуулах, сургагч багш бэлтгэх
  • Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийн талаар сурагчдад танилцуулж, баримтат кино үзүүлэх
  • Ахлах ангийнхан багаар хуваагдан дунд ангийн сурагчдад илтгэл танилцуулах
  • Тус сумын харьяат хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ, садан төрлийн судалгааг гаргаж, сурагчдад танилцуулах, мэдээлэл хүргэх
  • Ахлах ангийн сурагчдын дунд "ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ МИНИЙ НҮДЭЭР" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан

"ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ МИНИЙ НҮДЭЭР" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 11Б ангийн сурагч Б.Оюун-Эрдэнэ тэргүүн байр, 11Б ангийн сурагч Э.Энхзул дэд байр,  11Б ангийн сурагч Н.Нандинцэцэг гутгаар байрт тус тус шалгарлаа.  Уг уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт сурагчиддаа талархснаа илэрхийлье. Цаашид энэхүү үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, илүү их мэдлэг мэдээллийг хэрхэн олгох талаар хамтран зохион байгуулагч нар санал бодлоо солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%