Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС, АРХИВЫН ТАСГИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ИРЖ АЖИЛЛАА

2023-10-11

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Шинэ хөгжлийн зам" хөтөлбөр, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, сумын Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын болон албан хаагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, сумдын төрийн байгууллагуудын төрийн ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг аймгийн удирдлагуудад танилцуулах зорилгоор Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Архивын тасгийн хамтарсан ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус суманд ажиллаа. Ажлын хэсэг удирдамжийн дагуу албан байгууллагуудын тайлан мэдээ, хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийн хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан мэдээ зэрэг  холбогдох бичиг баримтад хяналт-шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон засаж сайжруулах талаарх заавар зөвлөмжийг байгууллагын дарга эрхлэгч нарт болон хариуцсан албан тушаалтанд өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%