Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

БАНЗАР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2023-10-25

Банзар багийн Иргэдийн Нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр багийн төвд хуралдлаа. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. БИНХ-ын хуралдааны даргыг ажлаас чөлөөлөх, сонгох

2. Багийн ИНХ-ын 2023-01-30-ны өдрийн "Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай" 01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай

3. Отрын малчид болон тус багт шинээр шилжин орж ирсэн өрхүүдийн талаарх асуудал

4. Сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг сурталчлах, цаг үеийн байдлаар тойргоос сонгогдсон төлөөлөгчид, сумын удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсох

5. Багийн хуц ухна маллах малчинг сонгох

6. Багийн Засаг даргын тайлан

7. 2024 онд иргэнд эзэмшүүлэх өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгох газрын байршлын саналыг уламжлах

Нэмэлтээр:

- ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх мал угаалгын ванн барих газрын байршлын санал хүргүүлэх тухай

- ОНХС-ийн малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр ногоон тэжээлийн үр захиалах тухай

Хуралдаанд 56 өрхийн 65 иргэн оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%