Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

2023-11-20

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Сумын ИТХ-ын 2021 оны 15 дугаар тогтоол, 2023 оны 11 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сумын түүхт 100 жилийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалт, хандив тусламж, бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, хөрөнгө санхүүгийн зарцуулалт, удирдлага зохион байгуулалтын хүрээнд сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн тайлан мэдээллийг сонсох

2. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт хийсэн ажлын тайланг сонсох

3. Хишиг-Өндөр сумын лаборатори бүрэн дунд сургуулийн болон Бялзуухай цэцэрлэгийн 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан, цаашид хийх ажил арга хэмжээ, төсөв санхүү, худалдан авалт, хандив, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг сонсох

4. Сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, төсөв санхүү, худалдан авалт, хандив, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг сонсох

5. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдсэн ажлуудын гүйцэтгэлд хяналт хийсэн дүнгийн тайланг сонсох

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%