Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-12-04

Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх зорилгоор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, "Бялзуухай" цэцэрлэг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, Мэдээлэл соёлын төвтэй хамтран "Бялзуухай" цэцэрлэгийн "Ахлах" болон "Бэлтгэл" бүлгийн хүүдүүдийн дунд "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.  Уг тэмцээнд 3 бүлгийн 32 хүүхэд, 4 багш оролцлоо. 

Тэмцээнийг нээж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Ганхуяг болон "Бялзуухай" цэцэрлэгийн эрхлэгч Б.Баасансүрэн нар үг хэллээ. Тэмцээн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчийн тэмцээн, бид хамтдаа багийн тэмцээн, би дүрмээ мэддэг багш, урлагийн тоглолт гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэргүүн байрыг Б.Сарангэрэл багштай, Б.Хүслэн ахлагчтай "Сүлд-1" баг, дэд байрыг Б.Бурмаа багштай, Г.Очхүү ахлагчтай "Сүлд-2" баг, гутгаар байрыг Р.Ганчимэг багштай, М.Эгшиглэн ахлагчтай "Police" багууд тус тус эзэллээ. Шилдэг зохицуулагчаар "Сүлд-1" багийн ахлагч Б.Хүслэн шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%