Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

"МӨСНИЙ БАЯР" ТЭШҮҮРИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2024-01-15

АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 122 дугаар тойргийн депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан Самбуудашийн Банзрагч агсны үйл хэрэг, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэн таниулах, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн албан хаагч, иргэд, залуучууд, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжиж, аймгийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 13, 15-ны өдрүүдэд сумын нийт ард иргэд, төрийн албан хаагчид, ЕБС-ийн сурагчдын дунд АХА тэмцээн, "Мөсний баяр" тэшүүрийн тэмцээнийг сумын ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Мэдээлэл соёлын төв, Лаборатори бүрэн дунд сургууль хамтран амжилттай зохион байгуулж явууллаа. АХА тэмцээнд 20 оролцогч оролцож, ТЭРГҮҮН байрыг "Бялзуухай" цэцэрлэгийн эмч Т.Бурмаа, ДЭД байрыг Тээг багийн иргэн Б.Энхбат нар тус тус эзэллээ. "Мөсний баяр" тэшүүрийн тэмцээнд 40 оролцогч оролцож, 10 хүртэлх насны ангилалд ТЭРГҮҮН байрыг Т.Энх-Учрал, ДЭД байрыг Ү.Отгончимэг, ГУТГААР байрыг А.Мөнхцэцэг, 15-16 насны /эмэгтэй/ ангилалд ТЭРГҮҮН байрыг Д.Насандэлгэр, ДЭД байрыг А.Удаанжаргал, ГУТГААР байрыг У.Хүслэн, 17-19 насны /эмэгтэй/ ангилалд ТЭРГҮҮН байрыг М.Ану-Үжин, ДЭД байрыг З.Амин-Эрдэнэ, ГУТГААР байрыг Г.Уртнасан, 7-8 нансны /эрэгтэй/ ангилалд ТЭРГҮҮН байрыг Б.Анар, ДЭД байрыг А.Ганхөлөг, ГУТГААР байрыг Б.Доржсамбуу, 9-10 насны /эрэгтэй / ангилалд ТЭРГҮҮН байрыг Б.Эрдэнэболд, ДЭД байрыг Э.Нямбаяр, ГУТГААР байрыг Н.Тэмүүлэн,  11-12 насны /эрэгтэй/ ангилалд ТЭРГҮҮН байрыг М.Энхбат, ДЭД байрыг Э.Хүрэлшанд, ГУТГААР байрыг Э.Өсөхбаяр, 13-14 насны /эрэгтэй/ ангилалд ТЭРГҮҮН байрыг Б.Соёмбо, ДЭД байрыг Г.Төгс-Эрдэнэ, ГУТГААР байрыг Н.Өсөхбаяр, 15-16 насны /эрэгтэй/ ангилалд ТЭРГҮҮН байрыг Э.Нэмүүн-Очир, ДЭД байрыг Б.Батсүх, 17-19 насны /эрэгтэй/ ангилалд ТЭРГҮҮН байрыг Т.Элбэгзаяа, ДЭД байрыг Б.Сайнжаргал, ГУТГААР байрыг Э.Өсөхбаяр, насанд хүрэгчдийн ангилалд /эрэгтэй/ ТЭРГҮҮН байрыг Ж.Мягмардорж, ДЭД байрыг Ц.Батсуурь, ГУТГААР байрыг Ц.Мөнхөө, насанд хүрэгчдийн ангилалд /эмэгтэй/ ТЭРГҮҮН байрыг Ч.Должинсүрэн, ДЭД байрыг Г.Гантуяа, ГУТГААР байрыг Г.Мөнхцэцэг нар тус тус эзэллээ. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон бүх оролцогчиддоо талархсанаа илэрхийлье.

     ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Мэдээлэл соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%