Сумын ИТХ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо 80 хувийн ирцтэй хуралдаж байна. Хорооны хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд санал дүгнэлтээ хүргүүлнэ.
1. Сумын ИТХ-ын 2023 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, гоожингийн орлогын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, 2025 онд мод бэлтгэх талбайн хэмжээ, модны хуваарь, тусгаарлалт хийх байршлыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэх
2. "Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлах тухай" сумын ИТХ-ын 2023 оны 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох
3. Сумын мал аж ахуйн болон төв суурингийн 2024-2025 оны өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангасан ажлын талаарх мэдээллийг сонсох