Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 35 минутад Иргэний танхимд 85 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар:
1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
2. Сумын Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх
3. Мал амьтны шимэгчтэх өвчнөөс 2025 онд эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
4. Сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хороо байгуулах, ухуулах самбар, зурагт хуудас байрлуулах байршлыг тогтоох тухай тогтоолын төслийг батлах тухай
5. Хяналтын хороо байгуулах тухай тогтоолын төслийг батлах тухай
6. Хурлын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтэц орон тоог батлах тухай
7. Сумын ИТХ-ын 2024 оны 13 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
8. Булган аймгийн Засаг даргын 2025-03-18-ны өдрийн 02/391 тоот албан бичиг "Санал ирүүлэх тухай"-ээр ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн талаарх саналыг хэлэлцэх тухай
9. Номгон форестри ХХК-ны 2025-03-17-ны өдрийн 03/17/01 тоот албан бичгээр ирүүлсэн сумын ИТХ-ын 2024 оны 09, 10 дугаар тогтоолоор батлагдсан мод тарих газрын байршилд өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцэх
10. Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.