Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Багийн төвд хуралдлаа. Багийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багийн зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын тухай танилцуулах, тогтоолын төслийг хэлэлцүүлэх
2. Иргэдийн өвөлжөө, хаваржааны газар эзэмших, бэлчээр ашиглалт, сэлгэх, усжуулах, хадлангийн талбайн ашиглалт зэрэг саналыг хэлэлцүүлэх
3. Сумын 2026 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах газар төлөвлөлтийн талаар танилцуулах
4. Багийн нутаг Байшин толгой гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа КОРАЛ МАЙНИНГ ИНВЕСТМЕНТ ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцүүлэх
Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд сумын Засаг дарга О.Буянбадрах, Засаг даргын орлогч Т.Бурмаа нар оролцож, цаг үеийн байдал, багт тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Хуралдаанд тус багийн 49 өрхийн 56 иргэн оролцлоо.





