Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААНЫ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-12-01

Иргэд, ИНХ-ын зөвлөлийн гишүүд, олон нийтийн хяналтын бүлгийн гишүүдэд "Олон нийтийн оролцоотой хяналт үнэлгээний мэдлэг, ур чадвар олгох", орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэрэгжилтэд иргэдийн хяналтыг бодитой хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын "Мэдлэгтэй хүчирхэг иргэн" төслийн хүрээнд багийн ИНХ-ын хуралдааны дарга, зөвлөлийн гишүүдэд аймгийн ИТХ-ын ажлын албанаас сургалт зохион байгууллаа.  Уг сургалтын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас болон сумын төсөвт иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийх журам, журмын аргачлал, хяналт үнэлгээний арга хэрэгсэл, ашиглах заавар гэсэн сэдвүүдээр танилцуулга мэдээлэл хийлээ. Сургалтад Бүрэгхангай, Орхон, Могод, Хишиг-Өндөр сумдын багийн ИНХ-ын дарга, зөвлөлийн гишүүд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10073
8364 / 83%
1056 / 10%
311 / 3%
342 / 3%