Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

ТЭЭГ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

2026-03-18

Тээг багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1. Багийн Засаг даргын 2025 оны ажлын тайланг сонсох

2. Улс, аймаг, орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр 2025 онд багт болон суманд хийгдсэн хөрөнгө оруулалт, 2026 онд хийгдэх ажил, арга хэмжээ, мөн сумын ИТХ-аар хэлэлцүүлэн баталсан ажил арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох

3. Сумын мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх

4. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 2025 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр сумын Засаг дарга О.Буянбадрах цаг үеийн талаар болн сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа.

Тус багийн хуралд 53 өрхийн 63 иргэн оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%