Сумын ИТХ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдлаа. Тус хурлаар
1. Аймгийн Засаг даргын 2026-03-09-ний өдрийн 01/413 тоот албан бичиг, сумын Засаг даргын 2026-03-17-ны өдрийн 01/50 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн "Дэвших ирээдүй хөгжил" ХХК, "Тэгш хөгжил" ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг хэлэлцэх
2. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл
3. "Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлах тухай" сумын ИТХ-ын 2023 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх 2026-2027 оны төлөвлөгөөг батлах тухай
4. Газар тариалангийн зориулалтаар үйл ажиллагаа эрхэлж буй "Баярт тал" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон малчид иргэдээс гаргасан санал хүсэлтийг хэлэлцүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

