Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаан 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараах 8 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Сумын ИТХ-ын 2026 оны ажлын төлөвлөгөө батлах тухай, Ажлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг батлах тухай
2. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох
3. Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны тайланг сонсох, сумын Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
4. "Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлах тухай" сумын ИТХ-ын 2023 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх 2026-2027 оны төлөвлөгөөг батлах тухай
5. Хишиг-Өндөр сумын цахилгаан хэрэглэгчдийн талаарх мэдээлэл, Хишиг-Өндөр хэсгийн 2025, 2026 онд хийсэн ажлын тайланг сонсох
6. Газар тариалангийн зориулалтаар үйл ажиллагаа эрхэлж буй "Баярт тал агро" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон малчид иргэдээс гаргасан санал хүсэлтийг хэлэлцүүлэх тухай
7. Сумын бэлэг тэмдэг, туг далбааг шинэчлэх тухай Засаг даргын саналыг хэлэлцүүлэх
8. Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан холбогдох тогтоолын төслүүдийг баталж, төлөөлөгчдөөс гарсан саналыг нэгтгэн холбогдох албан тушаалтанд тэмдэглэлээр хүргүүлэхээр шийдвэрлэв.

















