Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, архив хэрэг хөтлөлт, төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмж чанар, аймаг, сумын ИТХ-аас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, төсөв санхүү, өмч хөрөнгө, худалдан авах ажиллагааны талаарх авч хэрэгжүүлж байгаа ажил байдалд хяналт хийх, үр дагаврыг арилгах зорилгоор төр төсвийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт хийж байна. Хяналтыг 2026 оны 04 дүгээр сарын 03, 06, 07-ны өдрүүдэд хийх бөгөөд өнөөдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эхэллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажлын хэсгийн ахлагчаар Эрх зүй, нутгийн удирдлага, ёс зүйн хорооны гишүүн Н.Саранчимэг, гишүүдэд ИТХ-ын дарга Л.Рэнцэнмядаг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Т.Бурмаа, Хүн ам, нийгмийн бодлогын хөгжлийн хорооны дарга Э.Будбат, тус хорооны гишүүн Г.Ганбаяр, Төсөв санхүү, эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Д.Отгонтуяа, тус хорооны гишүүн Б.Одмаа, Үйлдвэрлэл хот суурин дэд бүтэц төлөвлөлтийн хөгжлийн хорооны гишүүн Д.Хишигбаяр, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Г.Бүрнээбаяр нар ажиллаж байна.











