Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

2026-04-06

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан удирдамжийн дагуу хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд  байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, архив албан хэрэг хөтлөлт, төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмж чанар, аймаг, сумын ИТХ-аас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, төсөв санхүү, өмч хөрөнгө, худалдан авах ажиллагааны талаарх авч хэрэгжүүлж байгаа ажил байдалд хяналт хийх, үр дагаврыг арилгах зорилгоор төс төсвийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт хийж байна. Өнөөдөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хяналт сумын Засаг даргын Тамгын газарт хийгдэж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажлын хэсгийн ахлагч Эрх зүй, нутгийн удирдлага, ёс зүйн хорооны гишүүн Н.Саранчимэг, гишүүдэд ИТХ-ын дарга Л.Рэнцэнмядаг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Засаг даргын орлогч Т.Бурмаа, Хүн ам, нийгмийн бодлогын хөгжлийн хорооны дарга Э.Будбат, тус хорооны гишүүн Г.Ганбаяр, Төсөв санхүү, эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Д.Отгонтуяа, тус хорооны гишүүн Б.Одмаа нар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%