Хишиг-Өндөр сумын Тээг багийн иргэдийн Нийтийн хурал 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын Иргэний танхимд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хийгдэх ажил, арга хэмжээний талаар иргэдээс ирүүлсэн саналын урьдчилсан жагсаалтыг танилцуулах, эрэмбэлэх тухай
2. Багийн малчдын хуц ухна маллах малчны хүсэлтийг хэлэлцэх, малчныг сонгох
3. Иргэдийн өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших хүсэлтийг хэлэлцэх, бэлчээр чөлөөлөх, сэлгэх, шинээр худаг гаргах, засварлаж усжуулах зэрэг саналыг хэлэлцүүлэх, 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар уламжлах тухай
4. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 2025 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
5. Багийн өдөрлөгийн тов тогтоох, өдөрлөгийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар хэлэлцүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралд 53 өрхийн 57 иргэн оролцлоо.









