Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны цахим хуудас

ХҮРЭМТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2026-06-11

Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн иргэдийн Нийтийн хурал 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр багийн төв Шанаганд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хийгдэх ажил, арга хэмжээний талаар иргэдээс ирүүлсэн саналын урьдчилсан жагсаалтыг танилцуулах, эрэмбэлэх тухай

2. Багийн малчдын хуц ухна маллах малчны хүсэлтийг хэлэлцэх, малчныг сонгох

3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай

4. Багийн өдөрлөгийн тов тогтоох, өдөрлөгийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар хэлэлцүүлэх

5. Багт хийгдэх бусад ажлын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Хуралд сумын Засаг дарга О.Буянбадрах болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тус багийн хуралд 45 өрхийн 50 иргэн оролцлоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11180
8660 / 77%
1135 / 10%
391 / 3%
994 / 9%