Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XIV хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 71,4 хувийн ирцтэй танхимаар хуралдсан бөгөөд хуралдаанаар орон нутгийн төсвийн гүйцэтгэл, аймгийн ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, сумын Засаг даргын үйл ажиллагааны "Шинэ ирээдүй" хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг бодлого төлөвлөлтийн ач холбогдол бүхий 6 асуудлыг хэлэлцэн, 4 асуудлыг шийдвэрлэн тогтоолын төслийг баталж, 2 асуудлыг холбогдох албан тушаалтанд тэмдэглэлээр хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны "Шинэ ирээдүй" хөтөлбөрийн 2026 оны хагас жилийн тайлангийн хэрэгжилтийг сонсох
2. Сумын төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайланг сонсож, аудитын санхүүгийн тайлангийн дүнг батлах тухай
3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн талаарх мэдээллийг сонсох
4. Ажлын хороодын зохион байгуулсан хяналт шалгалтын талаар зохион байгуулсан ажлын мэдээллийг сонсох
5. Сумын ИТХ-ын 2025 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцүүлэх
6. Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэх гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.







