Булган аймгийн Хишиг-Өндөр сумын товч танилцуулга
Сумын үүсэл хөгжил
Газар нутгийн хувьд:
- ХАА-н эдэлбэр газар 212,088 га ба 86,3%
- Ойн сан бүхий газар 32 300 га 13,1%
- Усан сан бүхий газар 92 га 0,037%
- Төв, суурин газар 427 га 0,17%
- Дэд бүтцийн газар 598 га 0,24%
Хүн ам
Манай сум нь 3155-аад хүн амтай, хүн амын 60,2 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг.
Үүнээс: эрэгтэй 1595, эмэгтэй 1560
Засаг захиргааны нэгж Хүн ам
1.Банзар баг 565
2. Хүрэмт баг 404
3. Тээг баг 494
4. Жаргалант баг 579
5. Мааньт баг 1113
Мал аж ахуй
Мал сүрэг 240960 толгой малтай ба үүнээс Тэмээ- 4, Адуу- 23354 Үхэр- 17380, Хонь – 125566, Ямаа – 74656 толгой тус тус байна.
Багаар нь гаргавал:
Банзар - 52385
Хүрэмт - 59185
Тээг - 51137
Жаргалант - 58805
Мааньт - 19448
Хамгийн олон малтай өрхүүд
Ц.Батчулуун - 3049
Д.Эрдэнэбат - 2870
Б.Элбэгбат - 2681
О.Баттөмөр - 2584
Б.Батбаяр - 2514
Төсөвт байгууллага
Тус суманд Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит лаборатори бүрэн дунд сургууль, Сум дундын эмнэлэг, МСТ, улсын тэргүүний "Бялзуухай" цэцэрлэг зэрэг төр төсвийн газруудаас гадна, ХААН ба Төрийн банк, эрчим хүч, Цахилгаан холбоо зэрэг зам харилцаа дэд бүтэц хөгжсөн
Сумын эдийн засаг, үйлдвэрлэлийн бааз суурь нь мал аж ахуй, газар тариалангын үйлдвэрлэл ба бизнес худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хатуу зөөлөн оёдол, дархан, засварын газрууд, жижиг үйлчилгээний цайны газрууд ажилладаг.
Газар тарилан
Тус сум нь 2500 гаруй га-аад үр тариа ээлжлэн тариалах системээр тариалж, жилд дунджаар 2500-3000 тн улаан буудай, 1000 орчим тн рабс хураан авдгаас гадна аж ахуйн нэгж, иргэд өөрсдийнхөө хэрэгцээний төмс хүнсний ногоог тариалж хураан авч хүнсэндээ ашиглаж байна.
Сумын давуу тал:
- Дэд бүтэц сайн хөгжсөн.
- Эрчим хүчний найдвартай сүлжээтэй.
- Аялал жуулчлал хөгжих таатай боломжтой.
- Газар тариалан эрхлэх таатай боломжтой.
- Зах зээлтэй ойр
- Хэвтээ тэнхлэгийн замаас 70км зайтай.
- Байгаль түүхийн өвөрмөц тогтоцтой
Цаашдын төлөв байдал
- Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто тэнхлэгийн ажлыг дэмжих, хэрэгжүүлэх
- Өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдсэн "чацаргана" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Төсөл, тендерийн шалгаруулалтын ил тод байдлыг тогтмолжуулж гүйцэтгэсэн ажлын чанарыг иргэдээр дүгнүүлдэг тогтолцоо бий болгоно.
- Зам дагуух газрыг аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, фермерийн зориулалтаар олгох хэмжээг нэмэгдүүлэх.
